Page 150 - GreenChemistry2023 Emhetgel
P. 150

2.  Өсгөвөрлөн  үржүүлэх.  Тэжээлт  орчинтой  шил  саванд  тарилга  хийсэн  материалаа

               тодорхой температуртай термостатад 2-7 хоног тавьж ургуулна. Термостат нь тодорхой
               температурыг тогтмол барьж, микроорганизмыг өсгөвөрлөн үржүүлдэг аппарат юм..

            3.  Тусгаарлан ялгах. Тусгаарлан ялгах техникийн үндсэн зарчим нь нэг микроорганизмын
               эсийг бусад микроорганизмын эсээс салгаж өсгөвөрлөх ба тусгаарлагдсан эс бөөгнөрөн

               ургасныг колони гэж нэрлэнэ. Микроорганизмын эсийг тусгаарлан ялгахдаа зураасан

               таталтын аргаар хийж гүйцэтгэнэ.
            4.  Гадаад бүтцийг тодорхойлох. Микроорганизмын колонийн ба эсийн гадаад бүтцийг

               тодорхойлно.
            5.  Тусгай шинжилгээгээр тодорхойлох.  Бичил биетний төрөл зүйлийн хамаарлыг

               тогтооход чиглэгддэг.


        2.3.4   ЯЛГАСАН ЦЭВЭР ӨСГӨВРИЙН МОРФОЛОГИЙН ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛОХ

        Микроорганизмын өсгөвөрийн шинж чанар нь янз бүрийн төлөв байдалтай тэжээлт орчинд
        ургасан микроорганизмын колони нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна [3].


        Микроорганизмын  колони  нь  тухайн  микроорганизмын  хувьд  харьцангуй  тогтвортой  шинж

        тэмдэг байдаг тул тэдгээрийн зүйлийн хамаарлыг тодорхойлох нэг гол үзүүлэлт нь болдог[3].
        Хатуу тэжээлт орчинд ургасан колонийг тэжээлт орчны аль хэсэгт ургасан байдлаас хамаарч

        гадаргуугийн,  гүний,  ёроолын  гэж  ангилдаг.  Хатуу  тэжээлт  орчинд  ургасан  гадаргуугийн
        колонийн шинжийг тодорхойлохдоо дараах хэдэн онцлогийн харгалзан үздэг. Үүнд:


            ✓  Колоний хэлбэр: колоний хэлбэр нь дугуй, амёб, салаалсан, утаслаг зэрэг олон байна.
            ✓  Колоний хэмжээ: колоний мм-ийн хуваарьтай шугамаар хэмжиж байна тодорхойлох ба

               1 мм-ээс бага диаметртэй колонийг цэгэн колони гэнэ.

            ✓   Колоний төгсгөл: газар нь гөлгөр товгор, барзгар, ховилтой, төв хэсэгтээ товгор эсвэл
               хонхор, янз бүрийн зураас хээтэй байх нь элбэг тохиолдсон.

            ✓  Колоний тунгалаг байдал: колони нь гялалзсан, булингартай, тунгалаг байхаас гадна
               хуурай чийглэг, нойтон байдаг.

            ✓   Колоний хажуугаас гадна харагдах байдал: колони нь хажуугаас гадна, гүдгэр, конус,

               дусал зэргээс хамаарч байна.
            ✓  Колоний  өнгө:,  шар,  алтлаг,  улбар  шар,  ягаан  цагаан,  улаан,  хар  гэх  мэт  маш  олон

               байдаг.  Энэ  нь  микроорганизм  гадаад  орчиндоо  янз  бүрийн  пигмент  ялгаруулдагтай
               холбоотой юм.

            ✓  Колоний зах: тэгш дахин, долгиолсон, ирмэгтэй, утаслаг, сормуус зэрэг олон янз байна.








                                                                                                      Хуудас 73
   145   146   147   148   149   150   151   152   153   154   155