Page 153 - GreenChemistry2023 Emhetgel
P. 153
2.5. БАГАЖ ХЭРЭГСЭЛ
Төв цэвэрлэх байгууламжийн уснаас гарган авсан бактерийг ялгах үеийн элекрохимийн
хэмжилт-cyclic voltammetry(цикл-вольтметр) хэмжилтүүдийг Dropsens μ – Стат400 маркийн
Бипотенциостат/гальваностат багажийг ашиглан дуслын электродын систем дээр явууллаа.
Зураг 2.9
Dropsens - Стат маркийн Зураг 2.10 Дуслын электрод
Бипотенциостат/гальваностат
▪ Ажлын электрод – нүүрстөрөгч электрод
▪ Хальцуулагч электрод – Ag/AgCl электрод
▪ Тоологч электрод – нүүрстөрөгч электрод
Цикл-вольтметрийн бүх хэмжилтийг Nutrient agar тэжээлийн орчинд 20 мВ/сек хэмжих
хурдтайгаар -2000 мВ ~ 2000 мВ хязгаарт эерэг потенциалын чиглэлд хэмжилт хийсэн.
Зураг 2.10-т дуслын электродыг харуулсан байна. Дуслын электрод нь ганц дусал дээжээр л
хэмжилт хийж чадах учраас биоэлектрохимийн процесст том давуу тал болж өгсөн.
Мөн Төв цэвэрлэх байгууламжаас авсан ахуйн болон үйлдвэрийн хаягдал усны дээжинд
хийсэн макро болон микро элемэнтийн агуулгыг тодорхойлохдоо индукцийн холбоост
плазмын масс спектрометр болон индукцийн холбоост плазмын оптик эмиссийн спектрометр
багажаар хэмжсэн. Зураг (2.11; 2.12)
Хуудас 76