Page 151 - GreenChemistry2023 Emhetgel
P. 151

✓  Колоний төлөв байдлыг микробиологийн гогцоогоор авч үзэх замаар тодорхойлох ба

               зарим  колони  нягт  учир  бүтнээрээ  авагдаж  байхад  зарим  нь  зууралдсан  салсархаг
               эсвэл хальсан байдаг.

        Нийт 79 цэвэр өсгөвөр ялгаж авсан бөгөөд тус бүрийнх нь колонийн шинжийг дээрх онцлогийн

        дагуу хийж гүйцэтгэсэн.
        Ханс Кристиан Грамын боловсруулсан будах аргаар доорх дөрвөн төрлийн будагч бодисыг

        ашиглан бактерийн морфологийн шинжийг тодорхойлсон. Үүнд:

            1.  Кристал виолет
            2.  Иод

            3.  Ацетон
            4.  Сафранин

        Сафранинаар  будагдаж  байвал  грам  эерэг,  будагдахгүй  байвал  грам  сөрөг  бактери  гэж

        нэрлэдэг.
        2.3.5  ЯЛГАСАН ЦЭВЭР ӨСГӨВРИЙГ ТООЛОХ

                 Усны  микроорганизмын  тоог  1  мл  усанд  агуулагдах  микроорганизмын  тоог

        тодорхойлохдоо  петрийн  аягатай  хатуу  тэжээлт  орчинд  ургасан  колонийн  тоог  үндэслэн
        доорхи томьёогоор тооцоолон гаргаж хийсэн[3].


                                                    X=a*b*c/3n
               а -  1-р Петрийн аяганд ургасан колонийн тоо

               b-   2-р Петрийн аяганд ургасан колонийн тоо

                с -  3-р Петрийн аяганд ургасан колонийн тоо
               n - шингэрүүлгийн зэрэг


        Эсийг  тоолохдоо  диагоналиар  5  том    квадрат  буюу  80  жижиг  квадратыг  тоолно.  Эс  нь
        квадратын дотор байгааг эсвэл эсийн ихэнх хэсэг нь квадратын дотор байгааг тоолно. Нэг

        квадрат дахь эсийн тоог дунджаар олно. 5 том квадратад (80 жижиг квадрат) 240 эс байна
        гэвэл 1 жижиг квадратад дунджаар 240 : 80=3 эс байна. 1 мл суспензэнд байгаа эсийн тоог

        дараах томьёогоор олно[3].


                                                             N=  a*1000/ hS *К
                N- 1 мл суспенз дэхь эсийн тоо,

                а - жижиг квадрат дахь эсийн дундаж тоо, камерын гүн, мм,
                S -жижиг квадратын талбай, мм²,

                К- шингэрүүлгийн зэрэг, 1000 мм3 шилжүүлсэн коэффициент (1 мл = 1000 мм³).







                                                                                                      Хуудас 74
   146   147   148   149   150   151   152   153   154   155   156