Page 152 - GreenChemistry2023 Emhetgel
P. 152
2.4 БИО-ТҮЛШНИЙ ЭЛЕМЕНТ БОЛОН ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС
Экзоэлектрогеник зүйлийн бактерийн цахилгаан химийн гүйцэтгэлийг үнэлэхийн тулд 250
мл-ийн эзэлхүүнтэй хоёр камертай MFC реакторыг угсарсан. (Зураг 1.2).
MFC-ийг хийхдээ хуванцар материалаар хийсэн савыг ашигласан
бөгөөд 8 см радиустай, 5 см урттай анод болон катод (нүүрстөрөгчөөр
хийсэн), харьцуулах электродоор хлор мөнгөний электрод (Ag/AgCl),
нафион 115 мембран (15×15см) -ыг хэрэглэсэн. Мембрагыг
судалгаанд хэрэглэхийн өмнө 1 цаг нэрмэл усанд байлгаад 3%-ийн
устөрөгчийн хэт исэл, сулруулсан 5%-ийн хүхрийн хүчлийн уусмалд 2
цаг дэвтээгээд 6 цаг хатаах шүүгээнд хийж урьдчилан
боловсруулалтыг хийсэн[3]. Экзоэлектрогеник төрлийн бактери нь
үйлдвэрийн бохир уснаас металлыг нөхөн сэргээх үр дүнтэй
Зураг 1.2 MFC реактор
биокатализаторын үүрэг гүйцэтгэх чадамжийг үнэлэхийн тулд хоёр
танхимтай MFC бүтээн ашигласан. MFC-ийн биоцахилгаан идэвхт анодын цахилгаан химийн
шинж чанарыг потенциостат (μStat-I 400 Bipotentiostat/Galvanostat) ба циклийн вольтметр (CV)
-аар тодорхойлсон. Гурван электродын тохиргоог EIS болон CV туршилтад ашигласан бөгөөд
анод нь ажлын электродын үүрэг, катод нь эсрэг электродын үүрэг гүйцэтгэдэг, түүнчлэн
ханасан Ag/AgCl лавлагаа электродын үүрэгтэй. Индукцийн холбоост плазмын (ICP)
спектрометр (загвар: Калийн бихроматын уусмал) католит дахь Cr , Cr -ийн концентрацийг
3+
6+
хэмжихэд ашигласан.
Хуудас 75